Dark Light
Урлаг соёл | 2026-04-17

“МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ- 2026” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНСУ-ын Пусан хотод 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол кино өдөрлөг” арга хэмжээний хоёр дахь өдөр хамтран зохион байгуулагч Ханнарае сангийн тэргүүн Шим Сан Монгол улсаас Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Дэд консул Б.Билэгсайхан, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Цэнгэл нар уран бүтээлчидтэй Ханбубса хийдэд уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хоёр орны соёл, урлагийн салбарын ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн “Good Morning Mongolia” өглөөний хөтөлбөрт Ханбубса хийдийн хамба лам Шим Сан, БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Д.Цэнгэл нар “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” арга хэмжээ болон хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тус хөтөлбөр нь Монголын цагаар өглөөний 07:00-09:30 цагийн хооронд шууд дамжуулалтаар түгээгдлээ.
Өнөөдөр /04 дүгээр сарын 17/
  • 12:00 цагт Найруулагч Э.Ган-Очир “Их говийн манаач” баримтат кино
  • 13:00 цагт Найруулагч Э.Нямжаргал “Зүрхний сараан” УСК
  • 15:30 цагт Найруулагч Л.Таванбаяр “Хадам ээж” УСК
  • 17:50 цагт Найруулагч С.Баттулга “Эцэг” УСК тус тус үзэгчдийн хүртээл болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22