ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэв.
Гол асуудлууд:
- Виз, хил нэвтрэх нөхцөл
- Нислэгийн хүртээмж, өндөр өртөг
- Орон нутгийн дэд бүтэц, үйлчилгээний стандарт
- 6%-ийн хөнгөлөлттэй зээлийн ил тод бус хэрэгжилт
- Хүний нөөцийн хомсдол, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал
Уулзалтын үр дүн:
- Санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах
- Зээлийн хүртээмжийг тодорхой болгох
- Хүний нөөцийн бодлогыг оновчтой болгох
- Төр-хувийн хэвшлийн уялдаа холбоог бэхжүүлэх
Энэ уулзалт нь зөвхөн асуудлыг хэлэлцэх бус, бодит шийдэлд шилжүүлж, шуурхай хэрэгжилтийг эхлүүлэх эхлэл боллоо.
АДМИН







Урлаг соёл








