Dark Light
Урлаг соёл | 2026-04-24

МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гурав дахь удаагийн хурал 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  1. Гүйцэтгэх захирлын Ажлын албаны бүтэц, орон тоо, төсөв, ажлын төлөвлөгөөг батлав.
  2. Дүрмийн хороог байгуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг судлан шинжилж, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн саналыг тусган боловсруулж, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг даалгав.
  3. Редакцын зөвлөлийг Удирдах зөвлөлийн дарга, Үндэсний төвүүдийн тэргүүн, Гүйцэтгэх захирлыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. Тус зөвлөлийн дэргэдэх Хэвлэлийн редакцын эрхлэгчээр зохиолч Б.Сарантуяаг томилж, ажлын төлөвлөгөө гарган хэлэлцүүлэхийг даалгалаа.
  4. "Утга зохиол, урлаг" сониныг Удирдах зөвлөлийн даргад, "Цог" болон "Яргуй" сэтгүүлийг Гүйцэтгэх захиралд тус тус хариуцуулж, сонины дутуу дугааруудыг нөхөн гаргаж, хэвлэх зардалтай холбоотой өмнөх төлбөрүүдийг барагдуулахыг даалгав. Мөн "Утга зохиол, урлаг" сониныг сар тутам, "Цог" болон "Яргуй" сэтгүүлүүдийг жилд нэг удаа гаргахаар тус тус тогтлоо.
  5. "Утгын чимэг" болон "Алтан өд" наадмууд, хүүхдийн зохиолын улсын уралдааныг 5, 6 дугаар саруудад зохион байгуулахаар тогтож, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хамрах хүрээ болон хураамжийн хэмжээг баталлаа.
  6. Гишүүдийн татвар төлөлтийг эрчимжүүлж, шинэчилсэн бүртгэл хийх асуудлыг судалж, тодорхой санал Удирдах зөвлөлд танилцуулахыг Гүйцэтгэх захирал, Үндэсний төвүүдийн тэргүүнүүдэд тус тус үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22