“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр улсын хэмжээнд зохион байгуулагддагаараа онцлог юм.
Баярын өдрийг хуульд заасан хугацаанд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хэрэгжүүлэх удирдамжийг Нийслэлийн Соёл, урлагийн газар, 21 аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон харьяа соёлын байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.
Арга хэмжээний төвийн үйл ажиллагаа Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулагдах бол орон нутагт аймаг, сумдын төв талбайд 2026 оны 5 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Тус арга хэмжээ нь иргэдийн ном унших соёлыг дэмжих, үндэсний бичиг үсгээ сурталчлах, соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх өргөн цар хүрээтэй баяр болон зохион байгуулагдах юм.
АДМИН








Урлаг соёл







