Dark Light
Урлаг соёл | 2026-05-08

“MET EXPO 2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын энтертайнмент технологийн салбарын компани, мэргэжилтнүүд нэг дор цугларч, шинэлэг технологи, шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг “MET EXPO 2026” арга хэмжээ хоёр дахь жилдээ 2026 оны тавдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд M Bank Arena-д зохион байгуулагдана.
Тус арга хэмжээг 2025 оноос Монгол Улсад анх удаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь энтертайнмент технологийн салбарын нэгдсэн экспо болж, салбарын компаниуд болон 40 гаруй мэргэжлийн байгууллага, 1,700 гаруй зочид нэг дор цугларч, цахим орчинд давхардсан тоогоор 1 сая гаруй хүнд хүрсэн онцлох арга хэмжээ болсон билээ.
Энэ жилийн MET EXPO 2026 арга хэмжээний үеэр оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна экспогийн тусгай хөнгөлөлттэй үнээр худалдан авалт хийх, захиалга өгөх, зочин уран бүтээлчдийн үзүүлбэр үзэх, networking хүлээн авалтад оролцож, энтертайнмент технологийн салбарын 20-30 жилийн туршлагатай мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй сургалт, воркшопуудад хамрагдах боломжийг олгож байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам тус арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагуудтай хамтран ажиллаж техник технологийн хөгжил дэвшлийг бодитоор үзэж мэдэрч, суралцах, хэрэгцээ шаардлагаа тодорхойлж ажил үйлчилгээндээ нэвтрүүлэх боломжийг олгох зорилгоор нийслэл, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, албан хаагчдыг оролцоог хангах ажлыг зохион байгуулж байна.
MET EXPO 2026 нь технологи сонирхогч хүүхэд, залууст танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд иргэд олон нийт гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх орчныг бүрдүүлдэг нийгэмд эрэлт хэрэгцээ бүхий арга хэмжээ болдгоороо онцлогтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10