Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит "Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн наадам "Улаанбаатар театр"-т зохион байгуулагдаж байна.
Тус наадмыг нээж Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Б.Мөнх-Оргил үг хэлэв.
"Мөнгөн хазаарын чимээ" яруу найргийн наадамд анхан шатанд шүлгээ ирүүлсэн 326 шүлгээс хоёрдох шатанд буюу тус наадам уншигдах шилдэг 26 шүлгийг зөвхөн шүлгийн нэр агуулгаар нь шалгаруулсан бөгөөд 13, 13-аар нь хэсэгчлэн хувааж наадамд уншуулах аж.
Хоёрдугаар шатанд шалгарсан 26 шүлэгч дунд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн 2, Болор цомын эзэн 6 яруу найрагч шалгарсан нь тус наадмын цар хүрээ, нэр хүндийг өндөрт өргөж байна.
Наадмын шүүгчээр Төрийн соёрхолт, СГЗ Ц.Бавуудорж, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Байгаль, Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Галтбаяр, Хэл бичгийн ухааны доктор, уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурь, СГЗ нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар ажиллаж байна.
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмын Тэргүүн байрт шалгарсан яруу найрагчийг цом, өргөмжлөл, 8 сая төгрөгөөр, Дэд байрт шалгарсан найрагчийг өргөмжлөл 5 сая төгрөгөөр, Гуравдугаар байрт шалгарсан найрагчийг өргөмжлөл 3 сая төгрөгөөр, тусгай байрын хоёр эзэнд өргөмжлөл тус бүр 1 сая төгрөгийн шагнаж урамшуулна.
АДМИН







Урлаг соёл






