Dark Light
Урлаг соёл | 2026-05-11

EMOTION "ЗАВ АЛГА"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Emotion хамтлаг шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэж буйгаа танилцууллаа.

Дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбат болон хамтлагийн гишүүн Э.Ганболор нар хамтран зохиосон бол үгийг Toonot-ийн уран бүтээлч O.Z буюу Э.Золбоо бичжээ.

Шинэ бүтээл нь эмэгтэй хүн өөрийгөө үнэлж, хайрлаж чадсанаар аз жаргалтай амьдралын үндэс бүрддэг гэх санааг гол агуулгаа болгосон байна. Мөн өөрийгөө үнэгүйдүүлэхгүй байх, эмэгтэйчүүдийг зоригжуулах, хайрлах мэдрэмж төрүүлэхийг зорьсноороо онцлогтой аж.

Дууны клипийг Curves Entertainment бүтээж, найруулагчаар Д.Баасанжаргал ажилласан байна. Харин make-up, stylist-аар Scuti professional team, Tuka’s Hair Salon, загварын хамтрагчаар ADL - Mongolia оролцжээ.

Үзэх:

 

Emotion хамтлаг өмнө нь “UB is My Heart”, “Нандин”, “Дуулъя” feat. Tsetse зэрэг уран бүтээлүүдээ олонд хүргэсэн бөгөөд энэ онд “Зав алга” зэрэг шинэ дуу болон анхны цомгийн зарим бүтээлээ шинэчилсэн хувилбараар хүргэхээр ажиллаж буйгаа онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10