Dark Light
Урлаг соёл | 2026-05-19

"ДАВЛАГАА" ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН НААДАМ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан оюутан залуусын дунд "ДАВЛАГАА" богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадам нь оюутан залуусын уран зохиолын боловсролыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ залуу авьяастнуудыг нээн илрүүлэх, их зохиолчийн уран бүтээлийн өв түүхийг хойч үедээ сурталчлан таниулах зорилготой юм.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын зохиолчдын эвлэл, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль болон Санхүү эдийн засгийн их сургууль тус тус хамтран зохион байгуулж байна.

  • Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт

  • Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот танхимд


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10