Dark Light
Урлаг соёл | 2026-05-25

МАЙЛИ САЙРУС ХОЛЛИВҮҮДИЙН “АЛДАРТНЫ ГУДАМЖ”-НД ӨӨРИЙН ГЭСЭН ОДТОЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Нэрт дуучин, жүжигчин Майли Сайрус хөгжмийн салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, Холливүүдийн “Алдартны гудамж”-ны 2845 дахь од дээр өөрийнхөө нэрийг сийлүүлжээ. Түүний одыг нээх ёслолд жүжигчин Аня Тейлор-Жой, загвар зохион бүтээгч Донателла Версаче зэрэг дотны найзууд нь хүрэлцэн ирж баяр хүргэсэн байна.

Өдгөө 33 настай дуучин од нээх үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй нулимс унагасан бөгөөд анх Лос-Анжелест нүүж ирээд аавтайгаа энэ гудамжаар алхдаг байсан дурсамжаа хуваалцлаа. Тэрээр энэхүү шагналыг улирлын чанартай тэмцээний цом биш, харин олон жилийн тууштай хөдөлмөр, чин сэтгэлийн үр шим хэмээн онцолсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10