“Бросис Пикчерс” компанийн 22 дахь уран бүтээл болох “THAT DAY” өсвөр насны хүүхдүүдийн драм төрлийн уран сайхны киног БНСУ-ын “CO Production” студитэй хамтран бүтээхээр болж, тус киноны зураг авалтыг ирэх 8 дугаар сард Дархан хотод хийхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2026.05.27/ уран бүтээлчид Дархан-Уул аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дархан хот нь хүүхэд хамгаалал, хөгжлийг дэмжих бодлогыг тогтмол хэрэгжүүлж, жил бүр тодорхой зорилтот ажлуудыг “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд зохион байгуулж ирсэн. Мөн соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх “Кинонд ээлтэй хот” болох зорилтын хүрээнд энэхүү төслийг дэмжин хамтран ажиллаж байна.


АДМИН







Урлаг соёл






