Dark Light
Урлаг соёл | 2026-06-02

ТЕХНОЛОГИ, ТАНСАГЛАЛЫН НЭГДЭЛ БҮХИЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ МАШИН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Автомашинд дурлагсдын анхаарлыг татсан домогт лимузин болох The American Dream. 1986 онд автомашины дизайнер Жей Орбергийн зохион бүтээсэн энэхүү хэт тансаг тээврийн хэрэгсэл нь 30.5 метр урт, нийт 26 дугуйтайгаараа дэлхийн хамгийн урт машин хэмээн Guinness World Records-т бүртгэгдсэн байдаг.

Энэ лимузинд:

  • Жакузи
  • Нарлах тавцан
  • Усан сан
  • Хеликоптер буух тавцан
  • Телевизор, тансаг буйдан зэрэг дээд зэрэглэлийн тав тух бүрдсэн нь тухайн үедээ жинхэнэ тансаглалын илэрхийлэл байв.

Харин цаг хугацааны эрхээр машин нь орхигдож, эвдэрч хуучирсан ч 2022 онд АНУ-ын Орландо хотын автомашины музейд сэргээн засварлагдаж, өнөөдөр музейн үнэт үзмэр болон хадгалагдаж байна. Технологи, тансаглалын гайхамшгийг нэг дор шингээсэн The American Dream бол зөвхөн машин биш, харин автомашины түүхэнд бичигдэх мөрөөдөл хэвээр байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10