Dark Light
Урлаг соёл | 2026-06-05

TIKTOK “LE SSERAFIM” ХАМТЛАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭР АМЬСГАЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

K-pop ертөнцийн алдартай охидын хамтлаг болох “Le Sserafim” саяхан гаргасан шинэ уран бүтээлээрээ олон улсын хөгжмийн чартуудыг тэргүүлээд зогсохгүй богино TikTok платформыг байлдан дагуулж эхэллээ. Тус хамтлаг тавдугаар сарын 22-нд хоёр дахь бүрэн хэмжээний “PUREFLOW” pt. 1 цомгоо албан ёсоор худалдаанд гаргасан бөгөөд цомгийн гол сингл болох “BOOMPALA” дуу нь сошиал орчинд трэнд болоод байгаа юм.

Сошиал хэрэглэгчид үүнийг "Оны шилдэг интро" хэмээн нэрлэж, бүжгийн давалгаа хүртэл үүсчээ. Одоогийн байдлаар “BOOMPALA” дууг ашиглан TikTok дээр 68 мянга гаруй, Instagram Reels дээр 16 мянга гаруй видео контент бүтээгдээд байгаа юм.

Шинэ дууны дижитал амжилт сошиал медиагаас гадна хөгжмийн стриминг платформууд дээр ч маш амжилттай байна. “BOOMPALA” дуу цацагдсан даруйдаа дэлхийн хамгийн том хөгжмийн платформ болох Spotify-ийн "Global Top 177" чартад шинээр бичигдэж, сонсогчдын дунд өндөр хандалт авч байгааг албаныхан онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10