Болгар улсын Софи хотноо зохион байгуулагддаг эмэгтэй найруулагч, зохиолч, уран бүтээлчдийн өрсөлддөг “Алтан Феми” Олон улсын кино наадмаас манай уран бүтээлчид ганзага дүүрэн ирлээ.
- “Social Impact” шагнал хүртсэн уран бүтээл: Найруулагч Д.Галбаяр, Продюсер Хулан “Эмэгтэйг кейс” уран сайхны кино
- “Best Asian Cinematography” шагнал хүртсэн уран бүтээл: Eрөнхий зураглаач Б.Баатар “Хувь заяа” уран сайхны кино
- “Best Historical Drama & Cinematography” шагнал хүртсэн уран бүтээл: Найруулагч Т.Алтантуяа “Хөх Тавилан” уран сайхны кино
- “Golden Mazaalai of the Altan Gobi” шагнал хүртсэн уран бүтээл: Найруулагч Э.Ган-очир, Продюсер Ж.Мядагбадам “Их Говийн Манаач” уран сайхны кино
- “Cultural Heritage & Authenticity” шагнал хүртсэн уран бүтээл: Ерөнхий Найруулагч Д.Урантуяа “Явуулын Хүн Говьд” уран сайхны кино
Олон улсын кино наадамд амжилттай оролцсон нийт уран бүтээлчид, баг хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
|
Эх сурвалж
| Кино урлагийг дэмжих сан
|
АДМИН








Урлаг соёл








