Dark Light
Урлаг соёл | 2026-06-26

ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР “СИБИРЬ TERRA MAGICA” НААДАМД ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид ОХУ-ын Красноярск хотноо зохион байгуулагдсан “Сибирь TERRA MAGICA” хүүхэлдэйн театрын олон улсын IV наадамд урилгаар оролцож, "Морин хуур" драмын жүжгээ амжилттай толилуулан эх орондоо ирлээ.
 
“Terra Magica” буюу “Шидэт ертөнц” наадам нь Европ болон Азийн тэргүүлэх театруудын уран бүтээл, шинэлэг хандлагыг хүүхэлдэйн урлагийн хязгааргүй боломжийг харуулахын зэрэгцээ мэргэжлийн түвшний бүтээлүүдийг шалгаруулдаг чухал индэр юм.
 
Тус наадмын хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Д.А.Хворостовскийн нэрэмжит Дуурь, бүжгийн театрын их танхимд “Морин хуур” жүжгийг толилуулсан бөгөөд тоглолтын төгсгөлд 800 гаруй үзэгч нэгэн зэрэг босож, удтал алга ташсан нь Монголын уран бүтээлчдэд үзүүлсэн хүндэтгэл байлаа.
 
Наадмын шүүгчид болон театр судлаачид жүжгийн найруулга, тайзны зураглал, жүжигчдийн ур чадвар, хөгжмийн зохиомж, гэрэлтүүлгийн шийдлийг өндрөөр үнэлж, Оросын нэрт шүүмжлэгч Владимир Спешков манай уран бүтээлчдийн уян хатан байдал, хөгжмийн мэдрэмж, хүүхэлдэйг амилуулах хосгүй авьяасыг сайшаажээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16