Dark Light
Урлаг соёл | 2026-06-26

ЭНЭ ДОЛООДУГААР САРД НЭЭЛТЭЭ ХИЙХ ШИЛДЭГ КИНОНУУД

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

1. Minions & Monsters

"Minions" цувралын гурав дахь кино, харин "Despicable Me" цувралын долоо дахь бүтээлд шар өнгийн бяцхан туслахууд энэ удаад супер хорон санаатнуудтай бус, 1920-иод оны Холливудын жүжигчид, найруулагчидтай хамт адал явдалд орно. Киноны гол үйл явдалд Minions өөрсдөө аймшгийн кино хийхээр шийдэж, жинхэнэ мангасыг олохоор алслагдсан арал руу аялалд гардаг.

2. Enola Holmes 3

Алдарт мөрдөгч Шерлок Холмсын дүү Энола Холмсын адал явдал юм. Энэ ангийг Жек Торн зохиож, "Adolescence" бүтээлийн зохиолч, найруулагч Филип Барантини найруулжээ. Тус кинонд түүний ах Шерлок Холмс (Хенри Кавилл) хулгайлагдсан тул Энола түүнийг аврахаар Шерлокийн үнэнч туслах Доктор Ватсон (Химеш Пател) болон ээж (Хелена Бонэм Картер)-ийн хамт аюултай аялалд гарна.

3. Moana

Moana нь Disney-ийн бүтээсэн сонгодог хүүхэлдэйн кинонуудын амьд дүрслэлтэй (live-action) хувилбаруудын нэг боловч бусдаасаа онцлог. Учир нь анхны Moana 10 жилийн өмнө гарсан бөгөөд үргэлжлэл болох Moana 2 нь 2024 онд, хоёр жилийн өмнө нээлтээ хийсэн юм. Мөн хүүхэлдэйн кинонд дуу оруулсан Dwayne Johnson энэ удаа өөрийн дүрийг бүтээжээ.

4. The Odyssey

The Odyssey нь Christopher Nolan-ы хамгийн том хэмжээний бүтээлүүдийн нэг болох төлөвтэй байна. The Dark Knight, Inception, мөн Oppenheimer зэрэг кинонуудаараа алдартай найруулагч энэ удаа Odyssey гэх дэлхийн утга зохиолын хамгийн алдартай туульсыг ойролцоогоор гурван цагийн үргэлжлэх кино болгон дэлгэцэнд амилуулжээ. Кинонд Matt Damon нь Odysseus-ын дүрийг бүтээжээ. Тэрээр Ithaca-гийн хаан бөгөөд Trojan War-ы дараа эхнэр Penelope (Anne Hathaway)-даа эргэн очихын тулд урт бөгөөд аюултай аялалд гардаг. Кинонд мөн Charlize Theron, Robert Pattinson, Zendaya, Tom Holland, Lupita Nyong'o зэрэг олон алдартан тогложээ.

5. Spider-Man: Brand New Day

Spider-Man: Brand New Day нь Tom Holland-ын бүтээж буй Хүн Аалзны дөрөв дэх кино юм. Гэхдээ гарчгаас нь харахад энэ нь зөвхөн үргэлжлэл биш, харин шинэ гурвалсан цувралын эхлэл байхаар төлөвлөгджээ. Кино шинэ найруулагчтай болсон бөгөөд Destin Daniel Cretton (Shang-Chi and the Legend of the Ten Rings)-д найруулгын ажлыг хариуцуулж, өмнөх гурван ангийг найруулсан Jon Watts-ыг орложээ. Энэ удаад Peter Parker огт өөр нөхцөл байдалтай тулгарна. Өмнөх кинонд Doctor Strange шившлэг хийсний улмаас Питерийг найз нөхөд нь хэн болохыг бүгд мартсан байдаг. Гэвч түүнд зөвхөн хувийн асуудлаа шийдэхээс гадна Hulk (Mark Ruffalo), Punisher (Jon Bernthal), мөн нинжа алуурчдын бүлэгтэй тэмцэх хүндхэн даалгавар тулгарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16