Dark Light
Урлаг соёл | 2026-06-27

“ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр “Чингис хаан” Үндэсний музей, Их Британийн Эзэн хааны зэвсгийн музейтэй (Royal Armouries Museum) хамтран “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Лийдс хотноо нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар оролцов. Академич С.Чулуун хэлсэн үгэндээ, “Их эзэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй таниулах, нүүдэлчдийн соёлыг сурталчлах, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ үзэсгэлэнгийн ач холбогдол оршиж байна” хэмээн онцоллоо.

Тус үзэсгэлэнд “Чингис хаан” Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь болон Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэсэн юм.

Дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтарсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй үйл явдал болж байна. Энэхүү үзэсгэлэн 2026 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын түүх, соёлын өвийг Европын үзэгчдэд гүнзгийрүүлэн таниулж, аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

“Монгол өв – Дэлхий дахинд”


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16