2025 оны байдлаар улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 36 урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас аймаг, орон нутагт 25 (69.4%), Улаанбаатар хотод 11 (30.6%) театр/чуулга үйл ажиллагаа явуулж байна.
Тус онд театр/чуулгууд 5.3 мянган үзвэр, үйлчилгээг зохион байгуулж давхардсан тоогоор 2.0 сая хүн үйлчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 336.7 мянгаар (14.3%) буурсан үзүүлэлттэй байна. Үйлчлүүлэгчдийн 1.4 сая (71%) нь урлагийн тоглолт үзэгчид, 600 мянга (29%) нь театр/чуулгаас зохион байгуулсан боловсролын ажил, сургалт, семинар, дугуйлан, уралдаан, тэмцээн, наадам, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зэрэг соёл, олон нийтийн арга хэмжээгээр үйлчлүүлэгчид байна.
Үзвэр үйлчилгээний 4156 (80%) нь үзвэрийн танхимын үйлчилгээ, 1169 мянга (20%) нь дотоод болон гадаад улсад зохион байгуулсан аялан тоглолт /нүүдлийн үйлчилгээ/ тус тус эзэлж байна. Мөн нийт үзвэр, үйлчилгээний 1133 (21.2%) нь хүүхдэд, 313 (6%) нь жуулчдад зориулагдсан байна.
Нийт үйлчлүүлэгчдийн 175.3 (8 %) мянга нь гадаадын үзэгчид, 499.5 (25%) мянга нь хүүхэд байсан бол үлдсэн 1.3 (67 %) сая нь насанд хүрсэн иргэд байна. Гадаад үзэгчдийн 141 (80%) мянга нь ази, европын болон бусад улсад зохион байгуулсан нүүдлийн тоглолтын үйлчлүүлэгч бол 34.3 мянга (30%) нь Монгол Улсад урлагийн тоглолт,арга хэмжээний үзэгч байна.
Театр/чуулгууд өөрийн найруулан тавьсан, урын сандаа бүртгэсэн, түүнд хадгалагдаж байгаа жүжиг, концерт болон бусад бүрэн хэмжээний бүтээлийг урын сандаа бүртгэснээр тайлант онд нийт урын сан 4033 болж өмнөх оноос 224 (8%)-ээр нэмэгдсэн. Нэмэгдсэн урын сангийн бүтээлийн 125 (55.5%) нь шинээр туурвисан, 75 (33.3%) нь шинэчлэн найруулсан, 24 (11.2%) нь сэргээн тавьсан уран бүтээл /сүүлийн 20-оос доош жил тайзнаа тавигдаагүй/ байна.
АДМИН





Урлаг соёл




