Монголын нүүдэлчдийн амьдралын утга учир, ёс заншлын гүн ухааныг илэрхийлэгч ерөөл, магтаал, бэлгэ дэмбэрлийн үгс нь ардын соёлын үнэт өвийн салшгүй хэсэг билээ. Тэдгээр нь зөвхөн үгийн урлаг бус, харин Монгол хүний ертөнцийг үзэх ухаан, байгальтайгаа зохицон орших философи юм.
Орчин цагийн нийгмийн өөрчлөлт, технологийн түрлэгийн улмаас энэ өв мартагдаж, алсран холдох аюул нүүрлэж байгаа тул сэргээн өвлүүлэх нь үндэсний дархлааг бэхжүүлэхийн зэрэгцээ соёлын олон янз байдлыг хамгаалах дэлхий нийтийн зорилттой нийцэж байна.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Монголын Ерөөл, магтаалчдын төв хамтран зохион байгуулж буй “Ерөөлч, Магтаалчдын Олон Улсын Наадам-II” нь устаж буй аман уламжлалыг сэргээж, залуу үед өвлүүлэх, олон улсын түвшинд сурталчлах зорилготойгоор 2026 оны 7-р сарын 19–20-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох гэж байна.
АДМИН






Урлаг соёл






