Dark Light
Урлаг соёл | 2026-07-09

"SPECIAL VENUE MUSIC AWARDS"-ЫН 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Соёлын Төв Өргөөний Хийлийн дугуйлангийн багш, сурагчид, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хот дахь дэлхийн сонгодог урлагийн тайз болох Карнеги Холлд "Special Venue Music Awards" олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцсон байна.
Нийслэлийн засаг даргын ивээл дор байдаг хийлийн тус хамтлаг нь олон улсын энэхүү нэр хүндтэй наадмын гуравдугаар байранд шалгарчээ.
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Соёлын төв өргөөний Хийлийн дугуйлангийн багш, сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр, Та бүхний гаргасан энэ амжилт бол Монголын авьяаслаг хүүхэд, залуусын ур чадварыг олон улсын түвшинд харуулсан бахархам амжилт болохыг онцлоод багш, эцэг эхчүүдэд нь талархал илэрхийлж, сурагчдад цаашдын сурлага, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16