BLACKPINK хамтлагийн гишүүн Жэнни АНУ-ын Чикаго хотод болсон Lollapalooza Chicago хөгжмийн наадмын үндсэн артист болж оргил хэсэгт шинэ болон хараахан албан ёсоор цацагдаагүй уран бүтээлээ анх удаа амьдаар хүргэлээ.
Түүний агентлаг OA Entertainment-ийн мэдээлснээр, Жэнни наадмын Bud Light тайзны тухайн өдрийн сүүлийн уран бүтээлчээр тайзнаа гарч, 18 дуунаас бүрдсэн нэг цаг орчим үргэлжилсэн тоглолтоо толилуулжээ. Өмнө нь энэхүү тайзыг The Cure, Coldplay, The Weeknd зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид тэргүүлж байсан юм.
Ингэснээр Жэнни Charli XCX, Lorde, Olivia Dean зэрэг энэ жилийн гол оролцогчидтой мөр зэрэгцэн оролцож, Lollapalooza Chicago наадмыг тэргүүлэн тоглосон анхны эмэгтэй K-pop уран бүтээлч болжээ.
Тоглолтын үеэр тэрээр долоодугаар сарын 24-нд гаргасан "Less than a Lover" дуугаа анх удаа амьдаар дуулсан бөгөөд үзэгчид дууг хамтран дуулж, халуун дотно уур амьсгал бүрдүүлсэн байна. Мөн албан ёсоор хараахан гаргаагүй шинэ дуугаа анх удаа толилуулж, фенүүддээ гэнэтийн бэлэг барьжээ.
Жэнни наймдугаар сарын 14-нд Японд болох Summer Sonic 2026 хөгжмийн наадамд оролцохоор товлоод байна.







Урлаг соёл



