Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн V баруун чихнийх нь сонсгол 30 орчим хувьтай болсон тул эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгджээ.
Түүний жинхэнэ нэрийг Ким Тэхён гэдэг бөгөөд тэрбээр энэ тухайгаа хамтлагийн гишүүн Жонгүгтэй хамт Weverse платформоор шууд дамжуулалт хийх үеэр ярьсан байна.
V-ийн хэлснээр, баруун чихнийх нь сонсгол хоёр жил гаруйн өмнөөс муудаж эхэлсэн бөгөөд бүрэн сэргэж амжаагүй байгаа аж. “Зүүн чих маань 100 хувь сонсдог бол баруун чих ердөө 30 хувьтай” хэмээн тэрбээр хэлээд, эм ууж, эмнэлэгт тогтмол үзүүлж байгаа гэдгээ дурджээ.
Харин Жонгүг шилбэний ойролцоох гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд ясанд бичил гэмтэл үүссэн байж болзошгүй гэжээ. Тэрбээр тайзан дээр эрч хүчтэй гүйхийг хүссэн ч өвдөлтийн улмаас зарим үед хөдөлгөөнөө хязгаарлахаас аргагүй болсон байна.
BTS-ийн “Arirang” дэлхийн аялан тоглолт үргэлжилж байгаа бөгөөд дараагийн тоглолтууд наймдугаар сарын 15, 16-нд АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод, наймдугаар сарын 22, 23-нд Канадын Торонто хотод болохоор товлогджээ.






Урлаг соёл




