Алдарт реппер, продюсер Dr. Dre уран бүтээл болон продюсерийн ажилдаа хиймэл оюуны технологи ашигладгаа “The New York Times”-д өгсөн ярилцлагадаа баталжээ.
Тэрбээр хиймэл оюуныг бүтээлч үйл явцад ашиглах шинэ хэрэгсэл гэж үздэгээ хэлсэн байна. Мөн хиймэл оюуныг аюул гэж хүлээн авдаг хүмүүс шинэ зүйл туршиж, суралцахаас зайлсхийж байна гэж үздэгээ илэрхийлжээ.
Dr. Dre-ийн хэлснээр, тэр хиймэл оюуныг бүтээлээ орлуулах бус, шинээр хийж буй хөгжимд нь ямар нөлөө үзүүлж болохыг турших нэмэлт хэрэгсэл болгон ашигладаг байна.







Урлаг соёл




