Dark Light
Урлаг соёл | 2026-08-25

“SPIDER-MAN: BRAND NEW DAY” ОРЛОГООРОО БҮХ ЦАГ ҮЕИЙН ГУРАВДУГААРТ БИЧИГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Зендея, Том Холланд нарын тоглосон “Spider-Man: Brand New Day” кино АНУ, Канадын зах зээлд нийт 855 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кинонуудын гуравдугаарт бичигджээ.

Тус кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кинотеатруудаас 39 сая ам.доллар олж, дөрөв дэх долоо хоногтоо дараалан бокс оффисыг тэргүүлсэн байна. Одоогоор зөвхөн “Avengers: Endgame” 858 сая, “Star Wars: The Force Awakens” 936 сая ам.долларын орлогоор урд нь бичигдэж байгаа аж.

“Spider-Man: Brand New Day” дэлхий даяар 2.2 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин “Avatar” 2.9 тэрбум ам.долларын орлогоор үүнээс өндөр үзүүлэлттэй хэвээр байна.

Мөн Хойд Америкийн бокс оффисын хоёрдугаарт “Insidious 6” 25.3 сая ам.долларын орлогоор, гуравдугаарт Кристофер Ноланы “The Odyssey” 19.5 сая ам.долларын орлогоор тус тус бичигджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00