Dark Light
Урлаг соёл | 2026-08-27

ЖЕЙМС БОНДЫН ДҮРД ХЭН ТОГЛОХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Британийн жүжигчин Жек Бартон шинэ Жеймс Бонд буюу агент 007-ийн дүрийг бүтээх гол нэр дэвшигчдийн нэгээр тодорчээ. Page Six-ийн мэдээлснээр, найруулагч Дени Вильнёв болон кастингийн захирал Нина Голд Их Британи даяар олон жүжигчнийг судалсны эцэст Бартоныг онцолж байгаа аж.

31 настай Жек Бартон “Poor Things”, “SAS: Rogue Heroes”, “Heartstopper” зэрэг бүтээлд тоглож байсан ч Холливудын томоохон оддын хэмжээнд хараахан танигдаагүй жүжигчин юм. Гэсэн ч түүнийг шинэ Бондын дүрд тохирох “шинэ төрх” гэж үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Шинэ “Bond 26” киног “Dune”-ийн найруулагч Дени Вильнёв найруулж, зохиолыг “Peaky Blinders”-ийн зохиолч Стивен Найт бичиж байна. Жек Бартонтой зэрэгцэн Жек Лоуден, Каллум Тёрнер, Жейкоб Элорди, Пол Мескал, Харрис Дикинсон нарын нэр ч яригдаж байгаа бөгөөд дэлгэцийн шалгаруулалт есдүгээр сард үргэлжлэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19