Канадын дуучин Селин Дион хоёр жилийн дараа анх удаа олны өмнө гарч, Парис хотод папараццийн дуранд өртжээ.
58 настай дуучин “Le Royal Monceau” зочид буудлын гадна шаргал тренч цув, өндөр өсгийтэй гутал өмссөн байдалтай харагдсан байна. Түүний шинэ зургууд сошиал орчинд олны анхаарлыг татаж, зарим шүтэн бишрэгч нь өмнөхөөсөө илүү турж, сул дорой харагдаж байна гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Селин Дионд 2022 онд ховор тохиолддог Stiff Person Syndrome буюу булчин хөшиж, хүчтэй агшилт үүсгэдэг мэдрэлийн эмгэг оношлогдсон. Тэрбээр уг өвчнийг амьдралынхаа хамгийн хүнд сорилтуудын нэг хэмээн нэрлэж, нэг өдөр тайзнаа эргэн ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлж байсан юм.







Урлаг соёл




