Dark Light
Урлаг соёл | 2026-08-30

КИМ СҮ ХЁН ЖИЛ ГАРУЙН ДАРАА СОЛОНГОСТ ОЛНЫ ӨМНӨ ГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хён ирэх есдүгээр сард эх орондоо анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцохоор болжээ. Тэрбээр есдүгээр сарын 19-нд Пусан хотод болох “The Fact Music Awards”-ын шагнал гардуулагчийн хувиар тайзнаа гарах юм.

Ким Сү Хён өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой маргааны улмаас Өмнөд Солонгос дахь үйл ажиллагаагаа бараг бүрэн зогсоогоод байсан юм.

Тэрбээр Ким Сэ Ронтой үерхэж байснаа хүлээн зөвшөөрсөн ч түүнийг насанд хүрээгүй байх үед харилцаатай байсан гэх мэдээллийг няцааж байв. Мөн худал мэдээлэл тараасан гэж үзсэн YouTube контент бүтээгч болон талийгаачийн гэр бүлийн эсрэг гүтгэлгийн гомдол гаргасан байна.

Сүүлийн үед цагдаа нар Ким Сү Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх гомдлыг нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Харин уг мэдээллийг түгээж байсан консерватив YouTuber Ким Сэ Үй худал, зохиомол мэдээлэл тараасан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчлагдсан байна.

Ким Сү Хён саяхан Индонезид телевизийн шууд нэвтрүүлэгт оролцсон бөгөөд аравдугаар сард Филиппинд шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00