Dark Light
Урлаг соёл | 2026-09-01

POKEMON 7 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНОГОО ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

The Pokémon Company “Pokemon: Wild Card” нэртэй шинэ бүрэн хэмжээний анимэйшн киногоо зарлажээ. Уг бүтээл 2027 онд кинотеатруудаар гарах бөгөөд Pokémon-ы тухай сүүлийн долоон жилийн анхны шинэ бүрэн хэмжээний кино болох юм.

Киноны гол дүр нь Pokémon Trading Card Game-ийн тэмцээнүүдэд оролцож, аварга болохыг зорьж буй тоглогч байх бөгөөд түүнтэй хамт Mimikyu покемон ч гарах аж.

The Pokémon Company-ийн ерөнхийлөгч Цүнэказү Ишихарагийн хэлснээр, кино дэлхийн өнцөг булан бүрийн тоглогч, дасгалжуулагчдыг нэгтгэдэг өрсөлдөөний уур амьсгалыг харуулах юм. Киноны анхны тизерийг Pokémon-ы дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын үеэр танилцуулжээ.

“Pokemon: Wild Card”-ын найруулагчаар “Attack on Titan” зэрэг бүтээл дээр ажиллаж байсан Кацүхико Китада ажиллах бол дүрийн дизайныг “Fruits Basket”, “Banana Fish”-ээр танигдсан Акэми Хаяши хариуцах юм.

Харин продюсерээр “Suzume”, “Weathering with You” зэрэг бүтээлтэй холбоотой Story Inc., анимэйшний ажлыг “The Promised Neverland”, “Spy x Family”-г бүтээсэн CloverWorks студи гүйцэтгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19