Dark Light
Урлаг соёл | 2026-09-01

ТУПАК ШАКУРЫН АЛЛАГАД ДУЭЙН ДЕВИСИЙГ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

АНУ-ын тангарагтны шүүх Кеффи Ди нэрээр танигдсан Дуэйн Дэвисийг рэппер Тупак Шакурын 30 жилийн өмнөх аллагад буруутай гэж үзжээ.

Шүүхийн шийдвэрт Дэвисийг галт зэвсэг ашигласан нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутай хэмээн тогтоосон байна.

Тупак Шакур 1996 оны есдүгээр сарын 7-нд Лас Вегаст буудуулж, хэд хоногийн дараа шархаа даалгүй нас барсан юм. Дуэйн Дэвис өмнө нь дурсамж номдоо Шакур руу гал нээсэн автомашинд хамт явж байснаа хүлээн зөвшөөрч байжээ.

Хэргийн захиалагч, хамсаатнуудын талаар олон жилийн турш янз бүрийн таамаг гарч байсан ч шүүх энэ удаа Дэвисийн эрүүгийн хариуцлагыг албан ёсоор тогтоосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00