Томато Свийтийн (Tomato Soup) алдартай манга зохиолоос сэдэвлэн бүтээсэн, «Science SARU» студийн түүхэн драмын «Jaadugar: A Witch in Mongolia» (Жаадугар: Монгол дахь шулам) аниме цувралын 10 дахь анги болох «Мэргэн ухаан» (Wisdom) анги үзэгчдийг байлдан дагуулж, үйл явдал урьд өмнөхөөсөө илүү хурц, сонирхолтой шатанд шилжлээ.
Энэхүү ангид Өгэдэй хааны зүүд, зөн совингийн араас гэнэтийн эмгэнэлт явдал тохиож, Монголын эзэнт гүрний цэргийн гол жанжин Толуй хааны хүү залбирлын зан үйлээс буцах замдаа гэнэт ухаан алдан унаж, гэргий Сорхагтани хатныхоо гар дээр эцсийн амьсгалаа хураадаг байна. Энэхүү үхэл нь жинхэнэ зан үйлийн үр дагавар байв уу, эсвэл хэн нэгний нарийн тооцсон хуйвалдаан байв уу гэдэг нь үзэгчдийн дунд том асуулт үлдээлээ.
Толуйн гэнэтийн үхлийн дараа эзэнт гүрний эрх мэдлийн хуваарилалт бүрэн өөрчлөгдөж, Өгэдэй хааны дэргэд нууцлаг Борогчин хатан хүчээ авч эхэлдэг. Борогчин хатан гол дүр Ситарад түүний хамгийн их хүсэж байсан «Элементүүд» хэмээх эрдэм ухааны гар бичмэл номыг эргүүлэн өгч, эзэнт гүрнийг зэвсгийн хүчээр биш, ухаанаар удирдах төлөвлөгөөгөө танилцуулан өөрийн талд орохыг санал болгодог байна.
Гэвч Ситара өөрийн нууцыг Дөргэнэ хатан чандлан хадгалж, өөрийг нь хамгаалж байсныг ухаарснаар Борогчинд хуурталгүй, өөрийн арга замаа сонгоно. Тэрээр Дөргэнэ хатныг аврахаар Өгэдэй болон Дөргэнэ нарын хүү болох залуу Гүюгтэй нэгдсэнээр аниме цувралын дараагийн шинэ бүлэг, ухааны өрсөлдөөн эхэлж байна.
ТАТАР МАЙДАР








Урлаг соёл





