Dark Light
Урлаг соёл | 2026-09-04

"ОДИССЕЙ" ЖҮЖИГ ОЛОН УЛСЫН НААДАМД ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хүүхэлдэйн театр БНСУ-ын Чунчон хотын Хүүхэлдэйн театрын соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны уран бүтээлчид олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцож байна.
Түншлэлийн хүрээнд БНСУ-ын Чунчон хотын Хүүхэлдэйн театрын 18 уран бүтээлч “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хоёр дахь жилдээ хүрэлцэн ирж, өөрсдийн онцгой бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын бүрэн бүрэлдэхүүн Азид төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг 38 дахь удаагийн "Чунчоны олон улсын хүүхэлдэйн наадам"-д оролцохоор БНСУ-ыг зорих гэж байна. Тус наадмын гол тайзнаа найруулагч Б.Анхбаатарын бүтээл, Улсын хүүхэлдэйн театрын 2025 оны онцлох уран бүтээл болох “ОДИССЕЙ” пластик хүүхэлдэйн жүжиг олон улсын үзэгчдийн хүртээл болох юм.
Олон улсын наадмын шалгуурт нийцсэн энэхүү бүтээлээ Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын уран бүтээлчид наадамд явахаасаа өмнө эх орныхоо үзэгчдэд зориулан, ганц удаа тоглохоор боллоо.
Өвөрмөц найруулгын шийдэл, пластик хөдөлгөөний давтагдашгүй хэлэмжээр хүний мөн чанар, гүн гүнзгий утга санааг илэрхийлэх уг тоглолт 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12:00 цагт Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00