Dark Light
Урлаг соёл | 2026-09-09

УДЭТ, АЛЕКСАНДРИНСКИЙ ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Драмын Эрдмийн театрын бүтээл, МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Оросын Үндэсний драмын "Александринский" театрын их тайзнаа амжилттай тоглолоо.

“Тэнгэрийн хүү” жүжиг нь 17 дахь удаагийн Александринскийн олон улсын театрын фестивалийн нээлтийн жүжгээр сонгогдон Санкт-Петербургийг зорьсноороо онцлог бөгөөд нээлтийн тоглолтын дараа 270 жилийн түүхт театрын Хааны хүндэтгэлийн танхимд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авсан юм.

Хүлээн авалтын дараа Улсын Драмын Эрдмийн театрын Захирал Н.Наранбаатар болон Александринский театрын Ерөнхийлөгч алдарт найруулагч Валерий Владимирович Фокин тэргүүтэй хоёр театрын удирдлагууд албан ёсны уулзалт хийн, ирээдүйн хамтын ажиллагааны талаар харилцан ойлголцолд хүрч, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр Улсын Драмын Эрдмийн театр болон "Александринский" театрын тайзнаа уран бүтээлээ урин тоглох, хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэх, найруулагчдаа харилцан солилцох зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Драмын Эрдмийн театрын Захирал Н.Наранбаатар, ОХУ-ын Ардын жүжигчин, Оросын Төрийн дөрвөн удаагийн шагналт найруулагч Валерий Владимирович Фокинд хоёр орны театрын урлагийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн бэлгэдэл болгон Александринский театрын Хааны танхимд эгшиглүүлсэн морин хуур хөгжим бэлэглэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00