Өмнөд Солонгосын алдарт "Physical: 100" реалити шоуны анхны Латин Америк хувилбар болох "Habilidad Física 100: México" ирэх 9 дүгээр сарын 16-нд буюу Мексикийн тусгаар тогтнолын баярын өдрөөр Netflix платформ дээр албан ёсоор цацагдахаар боллоо.
Энэхүү шоу нь Итали хувилбарын дараа хийгдэж буй хоёр дахь бие даасан улсын адаптаци бөгөөд оролцогчдын тэсвэр хатуужил, хүч чадлыг сорих хамгийн хүнд хэцүү даалгавруудаар дүүрэн байх юм.
Түүхийн өмнөх үеийн нууцлаг тайз ба 100 шилдэг тамирчин
Мексик хувилбарын гол онцлог нь тэмцээний талбай бөгөөд Испаничуудаас өмнөх үеийн Ацтек, Маяа соёлын хэв маягийг шингээсэн тусгай орчинд зураг авалтыг хийжээ. Тус улсын өнцөг булан бүрээс ирсэн олимп, холимог тулаан, бодибилдинг, кроссфит, гимнастикийн шилдэг 100 тамирчин хэн нь "хамгийн төгс бие махбодтой" болохыг үзэхээр гал улаан өрсөлдөөнийг үзүүлэх болно.
Олимпын аваргуудаас эхлээд Луча Либрегийн одод оролцоно
.jpg)
Шоунд Мексикийн спорт сонирхогчдын хайртай олон алдартнууд хүч үзэж байгаа бөгөөд тэдний дунд:
- Mistico, Atlantis Jr, Soberano Jr – Мексикийн үндэсний бахархал болсон Луча Либре (Lucha Libre) барилдааны масктай одод
- Alexa Moreno, Daniel Corral – Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан гимнастикийн тамирчид
- Lazy Boy Rodríguez, Yair Rodríguez – Холимог тулааны (MMA) дэлхийн хэмжээний мастерууд
- Carlos Salcido – Мексикийн хөлбөмбөгийн шигшээ багийн домогт тоглогч асан
- Miguel de Lara – Олимпын усан сэлэлтийн тамирчин зэрэг олны танил эрхмүүд багтжээ.
Хэзээ, хэрхэн үзэх вэ?
Шоуны бүх анги 2026 оны 9 дүгээр сарын 16-нд Netflix платформ дээр нэгэн зэрэг тавигдах агаад одоогоор шоуны албан ёсны трэйлер цацагдаад байгаа бол үзэгчид нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээж байна.
ТАТАР МАЙДАР




Урлаг соёл



