БНСУ-ын Солонгосын Гадаад хэлний их сургуулийн (Hankuk University of Foreign Studies - HUFS) дэргэдэх “Academic Nomad” гарааны компани Монголын эзэнт гүрний түүхийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулсан “Heritage AI Cinema” төслийн анхны бүтээлээ олон нийтэд танилцуулж, нээлтийг нь хийлээ.
Энэхүү кино туульс нь XIII зууны үед Венецийн нэрт аялагч Марко Поло Торгоны замаар аялан, Монголын эзэнт гүрний тухайн үеийн нийслэл Их Дайду (大都) хотод хүрч, Хубилай хааны ордонд алба хааж буй түүхэн үйл явдлыг ердөө 8 минутын хугацаанд багтаан дүр дүрслэл, дуу зангилаа өндөртэйгээр харуулсан байна.

Түүхэн өвийг Хиймэл оюун ухаанаар (AI) амилуулав
“Heritage AI Cinema” төсөл нь уламжлалт кино бүтээх зардлыг хэмнэж, түүхэн архивын материал болон уран сэтгэмжийг хамгийн сүүлийн үеийн генератив хиймэл оюун ухааны (Generative AI) технологиор дүрсжүүлснээрээ урлаг болон технологийн салбарт шинэ жишиг тогтоож байна.
- Санаачлагч баг: Төслийг тус сургуулийн Азийн ба Ойрхи Дорнод судлалын тэнхимийн судалгааны профессор И Сон А-гийн удирддаг “Academic Nomad” компани төлөвлөн хэрэгжүүлсэн байна.
- Сургуулийн дэмжлэг: Солонгосын Гадаад хэлний их сургууль тус төслийг бүх талаар дэмжиж, соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, залуу үед түүхийг сонирхолтой хэлбэрээр таниулах зорилгоор хамтран ажиллажээ.

Киног бүтээгчдийн зүгээс Монголын эзэнт гүрний агуу түүх, Торгоны замын соёлын солилцоог дэлхий дахинд технологийн шинэ шийдлээр сурталчлах нь Ази судлал болон дижитал контентын салбарт томоохон гүүр болно гэдгийг онцолж байна. Ердөө 8 минутын дотор үзэгчдийг дундад зууны Монголын эзэнт гүрний зүрхэнд аваачих тус бүтээл нь цаашид соёлын өвийг AI-аар хамгаалах, сурталчлах олон улсын төслүүдийн эхлэл болж байгаа юм.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл




