Dark Light
Урлаг соёл | 2026-09-16

ХЯТАД, МОНГОЛЫН УРАН БАРИМАЛЧДЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монгол, Хятадын нэрт уран барималчдын соёлын томоохон хэлхээ холбоог харуулсан “CROSSROADS - Joint Sculpture Exhibition 2026” хамтарсан үзэсгэлэн есдүгээр сарын 15-ны мягмар гарагт Монголын Урчуудын Эвлэлийн (МУЭ) Арт галерейд албан ёсоор нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг уран бүтээлч, куратор Батчулууны Бат-Эрдэнэ удирдан зохион байгуулж, Хятадын 14, Монголын 8 уран барималчийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дэлгэн олны хүртээл болгож байна.
 
 
Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн баримлуудыг хоёр орны соёлын онцлогийг харилцан уусгаж, бие биеийг нь нөхөх байдлаар маш өвөрмөцөөр байршуулжээ. Бүтээлүүд нь хүрэл болон дүрслэх урлагийн олон төрлийг багтааснаас гадна сэдэв, урлаг дүрслэлийн гүн гүнзгий хэв маягийг илэрхийлсэн аж.
 
Хоёр орны үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид:
 
Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн үеэр хоёр орны уран баримлын урлагийн төлөөлөл болсон дараах уран бүтээлчдийг албан ёсоор танилцууллаа.
  • Монгол Улсын уран бүтээлчид (8 зураач):
    • Рэнцэнгийн Энхтайван 
    • Намхайдагвын Оргил 
    • Батсүхийн Лхагважав
    • Жавхлантын Пүрэвсүрэн 
    • Өлзийбаярын Бүрэнжаргал 
    • Баатархүүгийн Ганбаатар 
    • Жигжидсүрэнгийн Түвшинтөгс 
    • Одгэрэлийн Амар 
  • БНХАУ-ын уран бүтээлчид (14 зураач):
    • Бан Линшэн (Ban Lingsheng)
    • Юй Чэньшин (Yu Chenxing)
    • Ли Сүй (Li Sui)
    • Жан Жюнь (Zhang Jun)
    • Лю Юаньжиэ (Liu Yuanjie)
    • Ван Бинхуй (Wang Binghui)
    • Билиг (Bilige)
    • Сахиралт (Saqiraltu)
    • Сачуриллату Ву (Sachurilatu Wu)
    • Мандула (Mandula)
    • Ондамэн (Ondamen)
    • Галиба (Galiba)
    • Ян Тин (Yang Ting)
    • Байлин Шяо (Bailing Xiao)
    • Александр Гелашвили (Alexander Gelashvili)
 
 Уран бүтээлийн онцлог ба соёлын яриа хэлцэл
  • Хятадын уран барималчид: Уламжлалт Хятадын баялаг соёл, умард нутгийн тал нутгийн элементүүд болон Торгоны замын түүхийг орчин үеийн гоо зүйн чиг хандлагатай гайхалтай хослуулжээ. Тэдний бүтээлээс нарийн ур ухаан, чамин бүтэц болон сүр жавхлант байдлыг мэдрэх боломжтой.
  • Монголын уран барималчид: Нүүдлийн соёл иргэншил, тал нутгийн баялаг өв уламжлалыг гүн гүнзгий уудлан харуулсан байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь хурдан морьд, уудам тал нутаг, малчдын ахуй амьдралыг голчлон дүрсэлснээрээ онцлог юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи нээлтийн үеэр хэлэхдээ: “Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн уран бүтээлүүдийн хамтарсан дэлгэц биш юм. Энэ бол хоёр орны бүтээлч сэтгэлгээний философи, урлагийн техник болон соёлын үнэт зүйлсийг багтаасан гүн гүнзгий хэлэлцүүлэг, соёлын гүүр болж байна” хэмээн онцоллоо.
 
Тус үзэсгэлэн нь хоёр орны урлагийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэд хоорондын соёлын солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19