Y3K киберпанк стиль, аварга куртка, орчин үеийн Ханбок – Өнөөдөр Сөүлийн гудамжинд залуус юугаар гангарч байна вэ?
Хэрэв та солонгос залуусыг зөвхөн цэвэрхэн пиджак, кэй-поп одуудын хувцаслалтаар төсөөлдөг бол түр азнаарай. Өнөөдөр Сөүл хот дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч гол төв болон хувирчээ. Тэр дундаа Хондэ (Hongdae) болон Сонсу (Seongsu) дүүргийн залуус хэвшмэл дүрмийг эвдэж, өөрийнхөөрөө чөлөөтэй хувцаслахыг илүүд үзэх болсон байна.
Дэлхийн залуусыг байлдан дагуулж буй Сөүлийн гудамжны хувцаслалтын ТОП ТРЭНДҮҮДТЭЙ танилцацгаая.
1. Oversized Tailoring (Хэт томдсон мэт ч загварлаг)
.jpg)
.jpg)
Сөүлийн гудамжинд бие барьсан хувцастай залуусыг харна гэдэг бараг л бүтэшгүй зүйл болжээ. Залуус биед эвтэйхэн атлаа цэгцтэй харагдуулах дараах хувцаснуудыг сонгож байна:
-
Өргөн шуумгтай өмд (Wide-leg trousers)
-
Мөрнөөсөө унжсан сул блэйзер
-
Бокси загварын куртка, урт пальто
2. Y3K буюу Цахим ирээдүйн хэв маяг
.jpg)
Бид Y2K (2000-аад оны стиль)-ийг мэдэх ч Сөүлийн Gen Z залуус аль хэдийн Y3K рүү шилжжээ. Энэ нь ирээдүйн технологи, киберпанк ертөнцийг санагдуулам хувцаслалт юм.
-
Металл өнгөтэй материалууд
-
Хром сувенир, гялалзсан гоёл чимэглэл
-
Тэгш хэмгүй (Asymmetrical) зүсэлттэй цамцнууд
-
Ирээдүйн мэт этгээд загвартай нарны шилнүүд
3. Бүрэн харанхуй буюу Monochrome Black
Хар өнгө хэзээ ч трэндээс гарахгүй ч энэ жил залуус арай өөр түвшинд гаргаж ирлээ. Тэд зүгээр нэг хар хувцас өмсөх биш, өөр өөр материалыг хослуулж байна. Тухайлбал, арьсан хүрэм дээр ноосон цамц, эсвэл жинсэн өмдөн дээр эко үслэг (Faux fur) куртка өмсөж, нэг өнгөөр гүн гүнзгий уур амьсгал бүрдүүлдэг байна.
4. Hybrid Gorpcore (Аяллын куртка уу, тансаг стиль үү?)
.jpg)
Салхины хамгаалалттай аяллын куртка, олон халаастай карго өмдийг залуус өдөр тутамдаа өмсөх болсон. Гэхдээ тэд үүнийг тансаг зэрэглэлийн арьсан цүнх, чанартай гуталтай хослуулж, "Функциональ атлаа маш чамин" харагдуулж чаддаг.
5. Орчин үеийн Ханбок (Modern Hanbok)
.jpg)
Үндэсний өв соёлоо орчин үеийн гудамжны стильтэй хамгийн гоёор хослуулж буй жишээ энд харагдана. Залуус Ханбокны хэлбэртэй ороодог цамц (Wrap-style tops), туузны чимэглэл, сул унжсан ханцуйтай нөмрөгийг энгийн жинсэн өмдөн дээрээ уусган өмсөж байна.
Сөүл стилийг бүрдүүлэхэд заавал байх ёстой "Must-Have" зүйлс:
-
Cargo Pants: Олон халаастай, чөлөөтэй өмд.
-
Chunky Sneakers: Зузаан ултай, нүсэр том пүүзнүүд.
-
Denim Everywhere: Бүрэн жинсэн хувцаслалт (Жинсэн цамц + өргөн жинсэн өмд).
-
Genderless Fashion: Охид, хөвгүүдийн хэн нь ч өмсөж болох унисекс, сул загварын цамц, хослолууд эрс нэмэгджээ.
Танд өгөх зөвлөгөө: Сөүл залуус шиг хувцаслахын тулд хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, сул загварын хувцаснуудыг өөр өөр материалтай зоригтой хослуулаарай! Хуулбарлах биш, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бүтээх нь хамгийн чухал юм шүү.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




