SISTAR хамтлагийн гишүүн, жүжигчин Dasom The J’s E&M агентлагтай гэрээ байгуулжээ.
Агентлагийн зүгээс Dasom-ийг жүжиглэх чадвар сайтай, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй уран бүтээлч хэмээн онцлоод, цаашид түүний жүжигчний авьяас, онцлогийг олон төрлийн бүтээл, үйл ажиллагаагаар улам тодруулахад найдвартай түнш нь байхаа мэдэгдсэн байна.
Dasom 2010 онд SISTAR хамтлагийн гишүүнээр урлагийн гараагаа эхэлж, 2013 онд KBS1 телевизийн “Melody of Love” цувралаар жүжигчний замналаа эхлүүлжээ. Түүнээс хойш “He Is Psychometric”, “Kokdu: Season of Deity”, “Serendipity’s Embrace”, “Positively Yours” зэрэг олон драмд дүр бүтээсэн байна.






Урлаг соёл




