Dark Light
Урлаг соёл | 2026-09-19

ТАМГАГҮЙ ТӨР (МОНГОЛ ХААН) ВЛАДИВОСТОКИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАХААР ОЧЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Олон улсын Номхон далайн IV театрын наадмыг Монголын суут бүтээл албан ёсоор нээж, хэвлэлийн бага хурлаа амжилттай хийлээ.

Лондон хотын алдартай "West End"-ийг шуугиулж, Сингапур, Японы үзэгчдийг байлдан дагуулсан Монголын театрын урлагийн оргил бүтээл болох ТАМГАГҮЙ ТӨР (МОНГОЛ ХААН) (The Mongol Khan) жүжиг ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн очлоо.

Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын Номхон далайн театрын IV наадмын (IV Международный Тихоокеанский театральный фестиваль) нээлтийн үйл ажиллагаа болон хэвлэлийн бага хурал амжилттай болж, тус наадмын хүндтэй зочноор уригдсан Монголын баг тамирчид бэлтгэлээ бүрэн хангаад байна.

Дэлхийн хэмжээний тайз: Мариинскийн театр

"Хиро Энтертейнмент"-ийн бүтээл, найруулагч Б.Баатарын найруулсан "Монгол Хан" жүжиг 2026 оны 9 дүгээр сарын 19 болон 20-ны өдрүүдэд алдартай Мариинскийн театрын Приморскийн тайзнаа (Приморская сцена Мариинского театра) тоглогдох юм. Оросын театрын урлагийн түүхэн өв, сонгодог стандартыг хадгалсан энэхүү том тайзнаа Монголын соёл, нүүдэлчдийн агуу түүхийг өгүүлэх жүжиг тавигдаж буй нь манай уран бүтээлчдийн хувьд маш том бахархал, түүхэн үйл явдал болж байна.

13 орны шилдгүүдээс ОНЦГОЙРСОН "Монгол Хан"

Энэ жилийн наадамд дэлхийн 13 орны (Франц, Бразил, Колумби, Энэтхэг, Өмнөд Африк, Мексик, Казахстан гэх мэт) театрын шилдэг уран бүтээлчид өөрсдийн сор болсон 13 бүтээлээрээ оролцож байгаа юм. Оросын зохион байгуулагчдын зүгээс "Монгол Хаан" жүжгийг онцлохдоо:

"Энэхүү нүсэр том хэмжээний түүхэн драм нь Монголын соёлын нууцлаг эрдэнэсийг нээх хаалга юм. Хүннү гүрний 3000 жилийн түүх, хайр сэтгэл, эрх мэдэл, тэмцэл, урвалт болон хаан ширээний залгамжлалын тухай өгүүлэх энэ жүжиг үзэгчдэд урьд өмнө хараагүй гайхамшигт мэдрэмжийг төрүүлнэ" хэмээн өндрөөр үнэлжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр олон улсын шүүмжлэгчид болон Оросын хэвлэл мэдээллийнхэн Монголын жүжгийн хувцас дизайн, нүсэр чимэглэл, хөгжмийн найруулга болон жүжигчдийн чадварыг маш ихээр сонирхож, хүлээлт өндөр байгаагаа илэрхийлсэн байна. 2 цаг 40 минутын турш үзэгчдийг соронзон мэт татах "Монгол Хаан" жүжгийн тасалбар хэдийнэ дуусах шатандаа орсон аж.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19