Dark Light
Урлаг соёл | 2026-09-28

ТЕЙЛОР СВИФТ БЕЙОНСЕГ ГҮЙЦЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Тейлор Свифт “MTV Video Music Awards 2026” наадмаас шинэ төрлийн “Шилдэг найруулагч-уран бүтээлч” шагнал хүртсэнээр VMA-гийн түүхэнд хамгийн олон шагнал авсан уран бүтээлч болжээ.

Өмнө нь тэрбээр 30 шагналтай Бейонсетой тэргүүн байрыг хуваалцаж байсан юм. Шинээр бий болгосон уг шагнал нь клипний зураг авалтад идэвхтэй оролцдог уран бүтээлчдийг онцлох зорилготой аж.

Свифт мөн “The Life of a Showgirl” цомгийн “The Fate of Ophelia” дуугаараа “Оны шилдэг видео” шагнал хүртжээ. Тэрбээр уг шагналаа наймдугаар сард 80 насандаа таалал төгссөн Долли Партонд зориулсан байна.

Ёслолын үеэр Свифтийн өөрийн найруулсан “Patient Zero” клипийн нээлт болж, Колин Фаррелл, Дакота Жонсон нар дүр бүтээжээ. Энэ нь түүний Трэвис Келситэй гэрлэсний дараах анхны томоохон уран бүтээлийн нэг болсон байна.

Наадмыг Snoop Dogg хөтөлж, Raye, Bruno Mars, Shaboozey зэрэг уран бүтээлчид тайзнаа гарчээ. Мөн “Video Vanguard Award”-ыг Nirvana хамтлагт гардуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19