Монголын театр, соёл урлагийн түүхэнд анх удаа дэлхийн жишиг, Вест-Энд (West End) болон Бродвейн стандартад нийцсэн бүрэн хэмжээний рок мюзикл тавигдах бэлтгэл ажил албан ёсоор эхэллээ. Лондон хотоос дэлхийн алдарт "Michael Jackson (MJ) The Musical"-ийн хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Ксена Густхарт (Xena Gusthart) болон Лиза Брейштейн (Liza Breistein) нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Тэд Төрийн соёрхолт "Хурд" хамтлагийн 35 жилийн ойг угтсан "НОРСОН ЗҮРХ" хэмээх цоо шинэ рок мюзиклийн төсөл дээр Их Британи болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан багийг ахалж, бүжиг дэглэлт, тайзны хөдөлгөөнийг дэлхийн түвшинд найруулах юм.
Төслийн онцлох баримтууд:
-
Нээлтийн тов: 2026 оны 11 дүгээр сарын 11-нд
-
Байршил: "UG Palace" цогцолбор
-
Ач холбогдол: Зөвхөн Монголын тайзнаа тоглогдоод зогсохгүй, цаашид Англи, Баруун Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад аялан тоглуулахаар төлөвлөгдсөн олон улсын хэмжээний продакшн болж байна.
"Норсон зүрх" мюзиклийн хүрээнд Монголын театр, хөгжмийн салбарын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтуудыг давхар зохион байгуулж, шинэ үеийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхээр зорьж байгаа аж.
ТАТАР МАЙДАР








Урлаг соёл




