99 дэх удаагийн Academy Awards буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөх албан ёсны бүтээлээр найруулагч Бат-Өлзийн Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” (Independence: The Keeper of the Decree) уран сайхны кино шалгарлаа.
Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн Үндэсний сонгон шалгаруулах хороо ирүүлсэн бүтээлүүдтэй танилцаж, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр санал хураалтаар уг түүхэн киног эцсийн байдлаар сонгосон байна.
Бүтээлийн тухай товчхон:
-
Уран бүтээлчид: Зохиолыг Тодко Самсон (Түмэн-Өлзийн Мягмартогтох) бичиж, "Фантастик" продакшны найруулагч Бат-Өлзийн Тамир амилуулжээ.
-
Сэдэв, агуулга: Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулсан уг бүтээл нь Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс суурь бүрэлдсэн түүхэн цаг үе, ихэс дээдсийн эгзэгтэй сонголт, эх орныхоо төлөөх золиос, тэмцлийг өгүүлдэг.
-
Дэмжлэг: Тус кино нь өнгөрсөн онд Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүйгээр 158 сая төгрөгийн санхүүжилт авч байжээ.
Ийнхүү “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монгол үндэстний түүх, соёлыг тамгалахаар хилийн чанадыг зорих үндэсний сонголт боллоо.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




