Dark Light
Урлаг соёл | 2026-10-02

ЖИМ КЕРРИ ГУРАВ ДАХЬ УДААГАА ГЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Холливудын инээдмийн жүжигчин Жим Керри 64 насандаа дахин гэрлэсэн талаар People сэтгүүл мэдээлжээ. Түүний эхнэр нь өөрөөс нь 32 насаар дүү, Мин А нэртэй зураач аж.

Хосын гэрлэлт нууц хэлбэрээр болсон бөгөөд уг мэдээллийг Жим Керригийн албан ёсны төлөөлөгч баталсан байна. Энэ нь жүжигчний гурав дахь гэрлэлт юм.

Жим Керри өмнө нь 1987-1995 онд Мелисса Уомертой, 1996-1997 онд жүжигчин Лорен Холлитой гэр бүл болж байжээ. Тэрбээр анхны эхнэрээсээ Жэйн нэртэй охинтой.

Жим Керри, Мин А нар долоон сарын өмнө “Сезар” шагнал гардуулах ёслолын үеэр анх олон нийтийн өмнө хамт гарчээ. Тухайн үед кино урлагт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн шагнал хүртсэн Керри тайзан дээрээс Мин Аг “миний тэнгэрлэг хань” хэмээн нэрлэж, түүнд хайртайгаа илэрхийлсэн байна.

Мөн тэрхүү ёслолын дараа Керригийн гадаад төрх ихээхэн өөрчлөгдсөн гэх яриа сошиалд тарж, зарим хэрэглэгч түүний оронд өөртэй нь төстэй хүн оролцсон байж магадгүй гэх цуу яриа хүртэл гаргаж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19