“Avengers: Endgame” кино дахин дэлхийн кино түүхэн дэх хамгийн өндөр орлоготой бүтээл болж, “Avatar”-ыг гүйцжээ.
Variety-ийн мэдээлснээр, “Avengers: Endgame” дахин кинотеатруудад гарсны дараа нийт орлого нь 2.925 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” кино таван удаагийн дахин гаргалтыг оруулаад нийт 2.923 тэрбум ам.долларын орлоготой байгаа аж.
“Avatar” бараг 10 жилийн турш энэ жагсаалтыг тэргүүлж байсан ч 2019 онд “Avengers: Endgame” анхны нээлтээрээ рекордыг нь эвдэж байжээ. Харин 2021 онд “Avatar” дахин кинотеатруудад гарснаар тэргүүн байраа буцаан авсан юм.
Энэ удаад Disney болон Marvel “Avengers: Doctor Doom” киноны арванхоёрдугаар сарын нээлтийн өмнө “Avengers: Endgame”-ийг дахин гаргасан бөгөөд уг үзвэрээс дэлхий даяар 126 сая ам.доллараас дээш орлого олжээ.
Ингэснээр “Avengers: Endgame” дахин бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой киноны жагсаалтын нэгдүгээр байрт бичигдэж эхэлсэн байна.







Урлаг соёл



