Paramount Skydance компани Warner Bros. Discovery-г 110 тэрбум ам.доллараар худалдан авч, “Skydance” нэртэй шинэ медиа компани байгуулахаар болжээ.
Нэгдлийн дараа “Mission: Impossible”, “Harry Potter”, DC Studios зэрэг томоохон кино франчайз, студиуд CBS, CNN телевизийн сүлжээ болон Paramount+, HBO Max стриминг платформуудтай нэг компанийн дор нэгдэх юм.
Шинэ компанийг Дэвид Эллисон гүйцэтгэх захирлаар удирдах бөгөөд Mattel-ийн хуучин гүйцэтгэх захирал Инон Крайц хамтран даргаар ажиллах аж. Компани нэгдлийн дараа зардлаа 6 тэрбум ам.доллараар бууруулах зорилт тавьжээ.
Мөн шинэ компанийн нийт өр ойролцоогоор 80 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд HBO Max, Paramount+ платформуудыг цаашид нэг стриминг үйлчилгээнд нэгтгэхээр төлөвлөж байна.







Урлаг соёл




