Dark Light
Урлаг соёл | 2026-10-13

ДУА ЛИПА НАМРЫН ХАМГИЙН ШИЛДЭГ “АНТИ-ТРЕНД” ТӨРХИЙГ ИЙН БҮРДҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

2026 он поп од Дуа Липагийн хувьд үйл явдлаар дүүрэн, туйлын завгүй жил болж байна. Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард жүжигчин Каллум Тёрнертэй гэрлэж, өдгөө гэр бүлийн амьдралдаа бүрэн дасаж байгаа билээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд хосууд Нью-Йорк хотын гудамжаар нохойгоо салхилуулан алхаж явахдаа папарациудын дуранд өртсөн бөгөөд дуучин бүсгүйн сонгосон хувцаслалт загвар сонирхогчдыг дахин гайхшрууллаа.

Хэзээ ч хуучрахгүй "үүрдийн" сонголт

Түүний энэхүү намрын стилийн гол гоёл нь Phoebe Philo брэндийн "Big Trench" нэртэй саарал ногоон өнгөтэй цув байв. Анх 3,900 ам.доллароор худалдаалагдаж байсан энэхүү урт цув аль хэдийн бүрэн зарагдаж дуусжээ. Гэхдээ энэ цув зүгээр нэг улирлын гоёл биш бөгөөд загварын редакторуудын тууштай дэмждэг "анти-тренд" буюу хэзээ ч моодноос гардаггүй сонгодог загвар гэдгээрээ онцлог юм. 

Marie Claire сэтгүүлийн загварын редактор Лорен Тэппан өөрийн шинэ булан болох "The Anti-Trend Edit"-дээ: "Олон жилийн турш өмсөж, нандигнан хадгалж, магадгүй дараагийн үедээ өвлүүлэн үлдээж болохуйц найдвартай хувцасны шүүгээтэй байна гэдэг хамгийн таатай мэдрэмж. Намар цаг ирж байгаа тул миний анхны зөвлөгөө бол яах аргагүй сонгодог цув юм" хэмээн дурджээ. Товчхондоо, Дуа Липагийн энэхүү урт цув 2026 оны намрын түр зуурын ямар ч трэндийг ардаа орхиж, олон жилийн турш түүний хувцасны шүүгээний хамгийн үнэ цэнтэй хэсэг хэвээр үлдэх юм.

Хуучинсаг дүрмийг эвдсэн “цагаан төрх”

Түүнчлэн, тэрээр Нью-Йоркийн загварлаг охидын адил Хөдөлмөрийн баярын (Labor Day) дараа цагаан өнгийн хувцас өмсдөггүй гэсэн хуучирсан дүрмийг зоригтойгоор эвдэж, цагаан өмдийг цагаан фуболктой хослуулан өмссөн нь түүний цувыг улам бүр тодотгож өгсөн байна. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10