Dark Light
Урлаг соёл | 2026-10-14

ХИТ БОЛСОН ХОЁР Ч ЦУВРАЛЫН ОРЛОН ТОГЛОГЧ БҮСГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт хүнд гарз тохиож, тулаанч, орлон тоглогч жүжигчин Ким Хён И өнгөрсөн наймдугаар сард зам тээврийн ослоор таалал төгссөн нь дөнгөж саяхан олон нийтэд ил боллоо. Түүний цаг бусын үхлийг үзэгчид урьдчилан мэдээгүй байсан бөгөөд саяхан нээлтээ хийсэн "Doctor X" болон "100 Days of Deception" хэмээх хоёр ч том хит цувралын эхний ангиудын төгсгөлд түүнд зориулж эмгэнэл илэрхийлснээр энэхүү харамсалтай мэдээ ил болсон байна.

Аравдугаар сарын 9-нд цацагдсан Ким Жи Вон гол дүрд нь тоглосон "Doctor X" цувралын нэгдүгээр ангийн төгсгөлд "Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан эрхэм хамт олноо бид үргэлж санах болно" гэсэн бичиг гарсан бол дараагийн өдөр нь буюу аравдугаар сарын 10-нд Ким Ю Жон гол дүрд нь тоглосон "100 Days of Deception" цувралын нээлтийн ангид мөн түүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн зурвас хөвөрчээ. Жүжигчин бүсгүй эдгээр цувралуудад өөрөө дэлгэцээр хараахан гарч амжаагүй байсан тул үзэгчид хэнд зориулсан эмгэнэл болохыг ихээхэн сонирхсон байна.

Нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Ким Хён И нь өнгөрсөн наймдугаар сард кино зураг авалтын талбай руу явж байхдаа автын осолд орж, харамсалтайгаар амиа алджээ. Тэрээр амьсгал хураахаасаа өмнө "Doctor X" цувралын өөрийн тоглох ёстой тулаантай хэсгүүдийн зураг авалтыг бүрэн дуусгаад байсан бөгөөд бүтээлээ үзэгчдийн хүртээл болохыг харж амжаагүй нь кино багийнхан болон үзэгчдийн зүрхийг зүсэж байна.

Талийгаач Ким Хён И нь бага сургуулиасаа Таэквондогоор хичээллэж, Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн үзүүлэх тоглолтын тамирчин байсан бөгөөд Холливуд болон Солонгосын алдартай жүжигчид болох Ха Жи Вон, Ли Си Ён нарын хүнд хэцүү тулаантай хэсгүүдийг орлон тоглодог, салбартаа өндөр үнэлэгдсэн чадварлаг тулаанч байжээ. Тэрээр урьд өмнө нь манай үзэгчдийн сайн мэдэх "The Penthouse" цуврал болон "Project Silence" зэрэг олон шилдэг бүтээлүүдийн тулааныг амилуулж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10