Dark Light
Урлаг соёл | 2026-10-15

КАЗАХСТАНД АЛДАРТАЙ ОРОС РЭППЕРҮҮДИЙН НЭГ NAVAI ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БАРИВЧЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Казахстан улсын Жамбыл мужийн Цагдаагийн газраас Оросын алдартай рэппер Наваи Бакиров (Navai)-ыг хар тамхи, мансууруулах бодис хил давуулахыг завдсан хэргээр саатуулсан тухай албан ёсоор мэдээллээ.
 
Цагдаагийнхны өгсөн мэдээллээр, түүнийг аравдугаар сарын 13-ны өдөр Кыргызстанаас Казахстан руу нэвтрэх хилийн “Кордай” шалган нэвтрүүлэх боомт дээр баривчилсан байна. Рэппер Navai баривчлагдахаасаа ердөө нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын 12-нд Киргизийн нийслэл Бишкек хотод өөрийн тоглолтоо хийгээд байсан юм.
Хууль хяналтын байгууллагынхан дуучны зорчиж явсан тээврийн хэрэгсэлд нэгдсэн үзлэг шалгалт хийх явцад хориотой мансууруулах бодис илрүүлэн, хураан авчээ.
 
Жамбыл мужийн Цагдаагийн газраас: “Мансууруулах бодис хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Сэжигтнийг түр саатуулах байранд хорьсон бөгөөд шүүхийн өмнөх мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалын үүднээс үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн рэппер хар тамхиа Кыргызстанаас худалдан авсан гэж хэлсэн байна.
 
Энэхүү гэнэтийн баривчилгаанаас шалтгаалан аравдугаар сарын 14-ний өдөр Казахстаны нийслэл Астана хотод болох ёстой байсан түүний бие даасан тоглолт цуцлагдлаа.
 
Ташрамд дурдахад: Наваи Бакиров нь Азербайжан гаралтай, ОХУ-ын хөгжмийн ертөнцөд цахиур хагалж буй рэппер, дуучин бөгөөд ТУХН-ийн орнуудад төдийгүй Монголын залуусын сонсох дуртай “HammAli & Navai” поп-рэп дуэтын гишүүн гэдгээрээ алдартай юм.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10