Dark Light
Урлаг соёл | 2026-10-15

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН "ЗОГСООЛ" УРАН САЙХНЫ КИНО ПУСАНЫ КИНО НААДМААС 4 ШАГНАЛ ХҮРТЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Энэ жилийн Пусаны олон улсын кино наадмын (BIFF) "Vision Awards" гардуулах ёслолын гол баатар нь Монгол, Германы хамтарсан "Зогсоол" уран сайхны кино байлаа. Найруулагч, зураглаач Сахьяагийн Бямбын найруулсан тус бүтээл наадмын нэр хүндтэй шагналуудын нэг болох "Vision of Jiseok" тэргүүтэй нийт 4 шагналыг түүж, томоохон амжилт үзүүлэв.
 
Монголын уудам тал нутагт зураг авалтаа хийсэн "Зогсоол" кинонд Ковид-19 ца цар тахлын эхэн үеийн эргүүлэг, хөл үймээнийг өвөрмөц өнцгөөс дүрслэн харуулжээ. Тус бүтээл гол шагналаас гадна Азийн кино урлагийг дэмжих холбооны NETPAC шагнал, Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны FIPRESCI шагнал болон "Hylife Vision" шагналын нэгийг нь тус тус хүртсэн байна.
 
Наадмын бусад олон шагналтнуудаас дурдвал, Өмнөд Солонгосын найруулагч Жон Жи Хэгийн "Full Moon" кино CGV, K-Movie болон Солонгос киноны үзэгчдийн нэрэмжит "Songwon Vision" шагналыг авчээ. Мөн Энэтхэгийн найруулагч Сайлеш Ратнакумарын Тамил хэл дээрх "Selvi" драм нөгөө нэг "Hylife Vision" болон Тайбэйн кино комиссын шагналыг хүртсэн байна.
 
Пусаны олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсгийн албан ёсны шагнал гардуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж байна.
 
"ПУСАН VISION АВАУРДС 2026" ШАГНАЛТНУУДЫН БҮРЭН ЖАГСААЛТ:
  • BIFF Mecenat Award (Ази): "Agaar", найруулагч: Ян Бо (Хятад-Франц)
  • BIFF Mecenat Award (Солонгос): "Can I Talk To You?", найруулагч: И Сын Жүн
  • BIFF Mecenat Award (Тусгай дурдалт): "A Woman Dancing On The Waves", найруулагч: Чой Сэ Дам
  • Sonje Award (Ази): "Fatima", найруулагч: Соруш Шахпури
  • Sonje Award (Солонгос): "Toe′s", найруулагч: Юн Тэранг
  • Sonje Award (Тусгай дурдалт): "The Boy Who Fell To Earth", найруулагч: Жун Жэсо
  • NETPAC Award: "Зогсоол", найруулагч: Сахьяагийн Бямба (Монгол-Герман)
  • FIPRESCI Award: "Зогсоол", найруулагч: Сахьяагийн Бямба (Монгол-Герман)
  • Бишкекийн олон улсын кино наадмын Төв Азийн киноны шагнал: "There Will Be Snow", найруулагч: Чен Жяньин
  • Face Of The Future Award: "After The Song", найруулагч: Кумамото Рёхэй
  • The Heart Of Eurasia Award: "Ria", найруулагч: Арвин Белармино
  • Hylife Vision Award: "Зогсоол", найруулагч: Сахьяагийн Бямба (Монгол-Герман)
  • Hylife Vision Award: "Selvi", найруулагч: Сайлеш Ратнакумар
  • Энэтхэгийн олон улсын кино наадам – Vision Asia Award: "The Cord", найруулагч: Дархан Төлегенов
  • Songwon Vision үзэгчдийн нэрэмжит шагнал (Ази): "Birds In The Dark", найруулагч: Шашанк Валиа
  • Тайбэйн кино комиссын шагнал: "Selvi", найруулагч: Сайлеш Ратнакумар
  • Vision Of Jiseok Award: "Зогсоол", найруулагч: Сахьяагийн Бямба (Монгол-Герман)
  • Оны шилдэг эрэгтэй жүжигчин: Кан Сын Хо ("Cosmic Trace")
  • Оны шилдэг эмэгтэй жүжигчин: Вон Хянра ("Beyond Love′s Horizon")
  • DGK PLUS M Award: "The Flower", найруулагч: Ким Си Жин
  • CGV Award: "Full Moon", найруулагч: Жон Жи Хэ
  • KBS Хараат бус киноны шагнал: "Beyond Love′s Horizon", найруулагч: Пак Сонёль
  • Critic B Award: "Beyond Love′s Horizon", найруулагч: Пак Сонёль
  • K-MOVIE Award: "Full Moon", найруулагч: Жон Жи Хэ
  • Jeong-In Award: "Baler", найруулагч: О Сэ Хён
  • Үзэгч шүүмжлэгчдийн шагнал: "Baler", найруулагч: О Сэ Хён
  • Busan Cinephile Award: "Birds Of War", найруулагч: Жанай Булос, Абд Алкадер Хабак
  • Songwon Vision үзэгчдийн нэрэмжит шагнал (Солонгос): "Full Moon", найруулагч: Жон Жи Хэ
  • Баримтат киноны үзэгчдийн нэрэмжит шагнал: "Recovery", найруулагч: Им Ёнжонг
  • Flash Forward үзэгчдийн нэрэмжит шагнал: "La Bola Negra", найруулагч: Хавьер Кальво, Хавьер Амбросси

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10