Дэлхийн хэмжээний поп од, дуучин Шакира Киргиз улсын нийслэл Бишкек хотноо хүрэлцэн ирээд байна. Тэрээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны ням гарагийн үдэш "Бишкек Арена" цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан тоглолтоо толилуулах юм.
Дуучин Шакира Грек улсаас хөөрч, Истанбулаар дамжин "Embraer Linear 1000" загварын хувийн тийрэлтэт онгоцоор Бишкек хотын "Манас" олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
Өнөөдөр Киргиз улсын түүхэн дэх хамгийн том, нүсэр хөгжмийн шоунуудын нэг болох энэхүү тоглолтыг зохион байгуулахаар Бишкек хот бүрэн бэлтгэгдсэн байна. Тус улсын Аялал жуулчлалын төрийн агентлагийн тэргүүн Эдуард Кубатовын мэдээлснээр, дэлхийн одод зориулсан энэхүү ганцхан удаагийн тоглолт нь гадаадын жуулчдын урсгал болон соёлын арга хэмжээний ачаар Киргизийн эдийн засагт 30 сая ам.долларын (орчим) асар том ашиг орлого оруулах боломжтой гэж тооцоолжээ.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл




