Netflix платформ Өмнөд Солонгосын SBS телевизтэй байгуулсан гэрээнийхээ дагуу алтан фондын шилдэг бүтээлүүдээсээ үзэгчдийн хүртээл болгосоор байгаа билээ. Тэгвэл энэ удаад 2026 оны аравдугаар сарын 30-нд үзэгчдийн дуртай романтик комеди болон триллер төрлийн хоёр ч цуврал нэгэн зэрэг орохоор товлогдсон байна.
1. "Temperature of Love" (Хайрын хэм) — Романтик комеди
-
Гол дүрүүдэд: Со Хён Жин, Ян Сэ Жон
-
Ангиудын тоо: Анх телевизээр 40 ангитай гарч байсан бол Netflix-д илүү товч бөгөөд сонирхолтой 20 ангитай хувилбараар орох аж.
-
Үйл явдал: Телевизийн зохиолч болохоор ажлаа хүлээлгэж өгсөн Хён Сү, Франц хоолны тогооч болохыг мөрөөддөг Жон Сон нарын тухай өгүүлнэ. Тэд өөрсдийн мөрөөдлөө биелүүлэх замдаа хайр дурлалыг олж авахын тулд тэвчээр, тууштай байдал хэрэгтэйг ухаардаг.
2. "Remember" (Санаж байна) — Сэтгэл зүйн триллер
-
Гол дүрүүдэд: Ю Сын Ху, Намгүүн Мин, Пак Мин Ён
-
Ангиудын тоо: Анхны эх хувилбараараа буюу 20 ангитай орно.
-
Үйл явдал: Амьдралынхаа хором мөч бүрийг маш тодорхой санадаг "гипертимези" хэмээх ховор хам шинжтэй залуу Со Жин Үгийн тухай гарна. Түүний аавд хилсээр хүн амины хэрэг тулгаж, цаазын ял оноодог бөгөөд Жин Ү аавынхаа гэм буруугүйг нотлохын тулд өөрийн гоц ой тогтоолтыг ашиглан хуульч болж, тэмцэж эхэлдэг.
Уг хоёр К-драма нь тухайн үедээ үзэгчдээс маш өндөр үнэлгээ авч байсан чанартай бүтээлүүд бөгөөд аравдугаар сарын сүүлээр Netflix US-ийн санд нэмэгдэх юм.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл



