Гэр бүл цуцлалтын өмгөөлөгчдийн ээдрээтэй бөгөөд сонирхолтой амьдралыг харуулж, үзэгчдийг байлдан дагуулсан "Good Partner" цуврал ийнхүү хоёр дахь улирлаараа эргэн ирэхэд бэлэн боллоо. Энэхүү шинэ улиралд 1-р улирлын гол дүр болох жүжигчин Нам Жи Хён (Хан Ю Ри-гийн дүр) оролцохгүй бөгөөд түүний оронд залуу үеийн шилдэг жүжигчин Ким Хэ Юн шинээр нэгдэж байна.
Шинэ улиралд юу өөрчлөгдөх вэ?
-
Шинэ түншлэл (Жан На Ра ба Ким Хэ Юн): Жүжигчин Жан На Ра өөрийн бие даасан хуулийн фирмээ байгуулан, илүү хариуцлагатай, туршлагатай өмгөөлөгч Ча ЭRecord-ын дүрээр эргэн ирнэ. Харин түүний шинэ хамтрагч Кан Хэ Сон (Ким Хэ Юн)-ы хувьд иргэний болон эрүүгийн хэрэгт 5 жил ажилласан туршлагатай, маш дайчин, зоримог, эрч хүчтэй өмгөөлөгч байх аж. Өөр өөр үнэт зүйл, арга барилтай хоёр эмэгтэй өмгөөлөгч хэрхэн хэлхээ холбоо тогтоож, хамтрах нь гол зангилаа юм.
-
Хүчтэй өрсөлдөгч (Пак Хэ Жин): Шинэ улиралд өөр нэгэн том дүр нэмэгдсэн нь жүжигчин Пак Хэ Жин юм. Тэрээр Ча Энкюны коллежийн ангийн анд бөгөөд өрсөлдөгч хуулийн фирмийн дарга Пак Тэ Сүгийн дүрийг бүтээх бөгөөд түүний дүр түүхэнд шинэ зөрчил, ширүүн өрсөлдөөнийг авчрах болно.
-
Хуучин баг (Пё Жи Хүүн): Өмнөх улирлын үзэгчдийн хайртай дүр болох Жон Эну (Block B хамтлагийн P.O буюу Пё Жи Хүүн) мөн эргэн ирж, фирмийн уур амьсгалыг зөөллөх зуучлагчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Зохиолыг бодит амьдрал дээрх гэр бүл цуцлалтын мэргэшсэн өмгөөлөгч Чой Ю На дахин бичиж байгаа тул өмнөхөөсөө ч илүү ширүүн, сэтгэл хөдөлгөсөн, бодит хэргүүдийг харуулахаар амлаж байна
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл



